Ойрхи Дорнодод болж буй дайн 5 дахь өдрөө үргэлжилж байгаа энэ үед өнгөрсөн шөнө Израил Иран руу ахин довтолсон гэдгээ мэдэгджээ.
Иранд амиа алдсан хүний тоо 1097-д хүрсэн гэж АНУ-д байрлалтай хүний эрхийн байгууллага Hrana мэдээллээ.
Ойрхи Дорнод даяар дайн болж байгаа энэ үед Их Британийн засгийн газар Ойрхи Дорнодод орших Оман улсад гацсан иргэдээ аврахын тулд лхагва гарагт тусламжийн онгоц нисгэхээр болсон гэж мэдэгдлээ. Ойрхи Дорнодын орнуудад Их Британийн 200,000 орчим иргэн байгаа бөгөөд ийнхүү Их Британи Ойрхи Дорнодод гацсан иргэдээ тусламжийн онгоцоор зөөвөрлөж эхлэв.
Энэ үеэр Цагаан ордонд Доналд Трамп “Иран дахь бүх зүйл нурж унасан” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. АНУ-ын тал Иран руу бямба гарагт халдаж эхэлснээс хойш 2000 орчим байршлыг бөмбөгдсөн гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

