АНУ, Израилын арми Ираныг бөмбөгдсөн хэвээр байгаа тул Ираны эрх баригчид дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеигийн оршуулгын ёслолыг хойшлуулжээ. Түүнийг оршуулах ёслолд оролцохыг хүссэн иргэд маш олон байна гэж Ираны нэгэн эрх баригч мэдээлэв. Хаменеиг оршуулах ёслолыг лхагва гаргийн орой эхлэхээр товлосон байсан ч ийнхүү хойшилсон байна.
Израилын арми өнгөрсөн шөнө Иран руу дахин халджээ. Мөн өчигдөр АНУ-ын шумбагч онгоц Энэтхэгийн далай дахь Ираны байлдааны онгоцыг живүүлсэн гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC

