horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

АНУ “Иран руу хийх дайралт асар их нэмэгдэх болно” гэж мэдэгдлээ

post-img

АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд “Иран руу хийх дайралт асар их нэмэгдэх болно” гэж мэдэгдлээ. Цагаан ордон дахь уулзалтын үеэр Доналд Трамп “Ираны пуужингийн систем болон дронуудыг АНУ цаг тутамд сөнөөж байна” хэмээн мэдэгджээ. Харин Израилын армийн дарга тус улс дайны “дараагийн шат руу орж байна” хэмээн мэдэгдэв.

Их Британийн Ойрх Дорнодод гацсан иргэдээ аврах тусламжийн онгоц өчигдөр орой Лондон хотод аюулгүй газарджээ.

Израилын арми Ливан улсын Бейрут хотыг дахин бөмбөгдөв. Өмнөд хэсгийн иргэддээ нүү гэж мэдэгдсэнээс хойш Ливаны уг хэсгийн зам дээр урт түгжрэл үүссэн байна. Ливаны өмнөд хэсэгт “Хезболла” террорист бүлэглэлийн ихэнх бааз байрладаг. Тиймээс Израил улс тус хэсгийг онилон бөмбөгдөж байгаа аж.

АНУ, Израилын арми өнгөрсөн бямба гарагт Иранд гэнэтийн цохилт өгснөөр Ойрх Дорнодод эхэлсэн дайн 6 дахь өдрөө үргэлжилж байна.

Эх сурвалж: BBC

0/1000