horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Зеленский: Ираны дронуудтай байлдахын тулд Украинаас АНУ тусламж гуйсан

post-img

Ойрх Дорнодод явуулж буй цэргийн ажиллагааныхаа хүрээнд Ираны дронуудтай байлдахын тулд Украинаас АНУ тусламж гуйсан гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Зеленский 3-р сарын 5-ны пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ “Ойрх Дорнодод өрнөж буй дайны улмаас манай хамтрагч орнууд тусламж хүсэж байгаа. Америкийн тал ч бас биднээс тусламж хүссэн” гэж мэдэгдсэн байна.

Зеленский Украины аюулгүй байдлын системийг сулруулахгүй, мөн Украинд дипломат аргаар ашигтай байх болно гэдэг нөхцөлөөр АНУ-д туслалцаа үзүүлэхээр болсноо зарлав. Украинаас тусламж хүссэн эсэх талаар Трампаас асуухад “Би ямар ч орноос тусламж авахад бэлэн” гэж хариулсан байна.

Ойрх Дорнодод өрнөж буй дайны улмаас хамтрагч орнууд нь сатаарвал Украины хамгаалалт суларч, Оросын халдлагад илүү амархан өртөх эрсдэл үүсээд байгаа юм. Зеленский харин уг нөхцөл байдлыг ашиглаж, Украинд ашигтай болгохоор оролдож байна.

Эх сурвалж: BBC

0/1000