horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Месси Цагаан ордонд Трамптай уулзжээ

post-img

Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэмийн эзэмшдэг “Интер Майами” баг Цагаан ордонд орж, Ерөнхийлөгч Трамптай уулзах урилга хүлээн авсан байна. Уг урилгын дагуу хөлбөмбөгийн домогт тоглогч Лионел Месси болон түүний “Интер Майами” багийнхан Цагаан ордонд орж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ. Месси болон түүний багийнхан индэр дээр гарч зогсох үед Доналд Трамп тэдэнд MLS лигийн өнгөрсөн улиралд түрүүлсэнд нь баяр хүргэв.

Трамп тус уулзалтын үеэр Лионел Мессид хандаж “Манай хүү Баррон Трамп таны шүтэн бишрэгч. Тэр таныг ирсэнд маш баяртай байгаа. Та Дэлхийн өөр ямар ч улсын, аль ч багт тоглож болох байсан. Гэвч та “Интер Майами”-г сонгосон. Таныг энд ирэх сонголт хийсэнд би маш их баярлаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм” гэж хэлсэн байна.

Мессигийн тоглодог АНУ-ын MLS лигийн “Интер Майами” баг өнгөрсөн улиралд багийнхаа түүхэнд анх удаа аварга болсон аж.

Эх сурвалж: BBC

0/1000