АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ираны дайн удахгүй дуусна. Гэхдээ АНУ хангалттай ашиг хийж амжаагүй байна” гэж мэдэгдлээ. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр “АНУ-ын Иранд явуулж буй цэргийн ажиллагаа удахгүй дуусна. Дайн бараг дууссан гэж бодож байна” хэмээн мэдэгдэж байв.
Дэлхийн зах зээлд 3-р сарын 9-нд газрын тосны үнэ нэг торх нь 115 ам.доллар хүрсэн бол Трамп уг мэдэгдлийг хийсний дараа газрын тосны үнэ бага зэрэг буурчээ.
Мөн даваа гарагт Арабын Нэгдсэн Эмират, Турк, Кувейт зэрэг улс “Ираны бөмбөгдөлтөд өртсөн” гэж мэдэгджээ. Израил улс “Бид илүү их халдлагад өртсөн” гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC

