horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп “Иранд 20 дахин хүчтэй цохилт өгнө” гэж анхааруулжээ

post-img

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Ормузын Хоолойг хаасан хэвээр байвал Иранд 20 дахин хүчтэй цохилт өгнө” гэж анхааруулжээ.

АНУ-ын арми Иран руу халдсаны хариуд Иран улс Ойрхи Дорнодын орнууд руу бөмбөгдөж эхэлж, мөн дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20%-ийг бүрдүүлдэг Ормузын Хоолойг хяналтандаа авч, хаасан байв. Үүний улмаас Ормузын Хоолойгоор дамждаг газрын тосны нийлүүлэлт зогсож, нефтийн үнэ нэг торх нь 100 ам.доллар хүртэл өссөн билээ. Ормузын Хоолойг хаасныхаа дараа Ираны тал “Ормузын Хоолойгоор дахиж нэг ч дусал газрын тос нэвтрүүлэхгүй!” гэж хэд хоногийн өмнө мэдэгдэж байлаа.

Ираны арми Ормузын Хоолойг хаасны улмаас Европ болон Ази тивийн олон орон хохирч, дэлхийн эдийн засагт хүндээр тусаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Ормузын Хоолойг хаасан хэвээр байвал Иранд 20 дахин хүчтэй цохилт өгнө” гэж анхааруулсан байна.

Даваа гарагт Трамп “Иран дахь дайн удахгүй дуусна” гэж мэдэгдэл хийсний дараа газрын тосны үнэ нэг торх нь 90 ам.доллар болтол буурсан аж. Мөн Украинтай дайн хийж буйн улмаас Европын олон орон ОХУ-ын газрын тосонд хориг тавьж, худалдаж авахаа больсон байсан бол, Европын орнууд газрын тосны хомсдолд орж буй энэ үед өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Хэрэв Европын орнууд бидэнтэй урт хугацааны гэрээ хийвэл бид тэдэнд газрын тос нийлүүлэхэд бэлэн” хэмээн мэдэгджээ.

Трампын “20 дахин хүчтэй цохилт өгнө” гэсэн мэдэгдлийн хариуд Ираны тал ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм. АНУ-ын Иранд хийж буй дайн хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Эх сурвалж: BBC

0/1000