horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Швейцарт автобус шатаж 6 хүн амиа алджээ

post-img

Швейцар улсын баруун хэсэгт орших Керзерс хотод өчигдөр автобус шатсаны улмаас 6 хүн амиа алдаж, 3 хүн түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ. Уг осол орон нутгийн цагаар мягмар гаргийн орой 18:25 цагт Керзерс хотын төвд болсон байна.

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж. Мөрдөн байцаагчид автобусанд гарсан гал гадны нөлөөтэй байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. “Нэг хүн өөр дээрээ бензин асгаад, шатаасан” гэх мэдээлэл цацагдаж байгаа ч энэ нь хараахан батлагдаагүй гэж эрх баригчид мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

0/1000