Ираны шинэ дээд удирдагчаар сонгогдоод удаагүй байгаа Можтаба Хаменеи анхны мэдэгдэлдээ Ормузын хоолойг үргэлжлүүлэн хаах тухайгаа тусгажээ. Ормузын хоолойгоор Дэлхийн газрын тосны 20%-ийг тээвэрлэдэг.
Түүний энэ мэдэгдлийг Ираны телевизээр дамжуулжээ. Гэхдээ Можтаба Хаменеи өөрөө зурагтаар гараагүй. Түүний мэдэгдлийг мэдээний хөтлөгч уншсан байна.
Можтаба Хаменеи тус мэдэгдэлдээ “АНУ, Израилтай хийж буй дайнд амиа алдсан иранчуудын цусан өшөөг авах болно” гэсэн ноцтой мэдэгдэл хийжээ. Мөн тэрбээр АНУ-ын цэргийн баазыг байрлуулахаа болихыг хөрш зэргэлдээ орнууддаа анхааруулав.
Түүний аав Аятолла Али Хаменеи АНУ, Израилын Иран руу хийсэн цохилтод амиа алдсаны дараа Можтаба Хаменеи 3-р сарын 8-нд Ираны шинэ дээд удирдагчаар сонгогдсон юм. Аавынх нь амийг авч одсон тус халдлагын үеэр Можтаба Хаменеи мөн эхнэр, хүүхдээ алджээ. Мөн Можбата Хаменеигийн ээж бас амиа алдсан гэх мэдээлэл цацагдсан ч Ираны нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага Аятолла Али Хаменеигийн эхнэрийг амьд байгаа гэж няцаасан байна.
Ираны нэрээ нууцалсан нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлснээр Можтаба Хаменеи мөн тус халдлагын үеэр “Хөнгөн гэмтсэн” гэж мэдээлсэн ч түүнийг хэр зэрэг гэмтсэн талаар нарийн мэдээлэл байхгүй байна. Можтаба Хаменеи Ираны шинэ дээд удирдагчаар сонгогдсоноосоо хойш олон нийтийн өмнө гараагүй тул түүний ямар ч зураг, бичлэг нийтлэгдээгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC

