Израилын телевизээр 3-р сарын 12-нд цацагдсан нэвтрүүлэгт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нэг гартаа 6 хуруутай гарчээ. Үүний улмаас уг бичлэгийг хиймэл оюунаар засаж хийсэн, Биньямин Нетаньяхуг амиа алдсан байж магадгүй гэж хүмүүс сэжиглэж эхэлсэн байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху сүүлийн хэд хоногт олон нийтийн өмнө ил гараагүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.

Тэгвэл ням гарагт Исламын Хувьсгалт гвардын корпус буюу Ираны хамгийн том арми “Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг хэрэв амьд байвал олж ална” гэж заналхийлжээ. Тэд “Хүүхдүүдийн аминд хүрсэн энэ гэмт хэрэгтэн хэрэв амьд байвал, бид бүх хүчээ дайчлан түүнийг олж, алах болно” гэж мэдэгдсэн байна.
Биньямин Нетаньяхугийн ажлын алба түүнийг нас барсан гэх мэдээллийг няцааж, түүнийг “Зүгээр байгаа” гэж мэдэгджээ. Мөн Биньямин Нетаньяхугийн хүү Яир Нетаньяху сошиал медиа дээр нийтлэл оруулахаа больж, алга болжээ. Яир Нетаньяху подкаст хийдэг бөгөөд X платформ дээр 284,000 дагагчтай, сошиал медиа хаягаа идэвхтэй хөтөлдөг нэгэн байв. Тэрбээр 3-р сарын 9-нөөс хойш ямар ч нийтлэл оруулаагүй байна.
Эх сурвалж: NDTV

