horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Ираны халдлагын дараа Эмират улс нисэх онгоцны буудлаа нээжээ

post-img

Уржигдар Иранаас ирсэн дрон, пуужингийн халдлагын улмаас Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын нисэх онгоцны буудалд гал гарсан юм. Үүний улмаас тус буудлыг хаасан. Тэгвэл өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улс нисэх онгоцны буудлаа нээлээ.

2-р сарын 28-нд Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш Ираны арми Арабын Нэгдсэн Эмират Улс руу 1900 орчим дрон, пуужин харважээ. Ираны арми сүүлийн үед Иракийн газрын тосны дэд бүтцийг онилон бөмбөгдөж байгаа аж. Уржигдар Ираны арми Дубай хотын нисэх онгоцны буудлыг онилж бөмбөгдсөн нь дайн эхэлснээс хойш тус нисэх буудалд халдсан 3 дахь халдлага болсон байна.

Мөн өчигдөр Иракийн нийслэл Багдад хотод орших АНУ-ын Элчин сайдын яамны байрыг Ираны арми бөмбөгджээ.

Эх сурвалж: BBC

0/1000