horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп: Би Кубыг авах болно. Би Куба улсаар юу хүссэнээ хийж чадна

post-img

Куба улс даяар цахилгаан тасарсан энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр “Куба улсыг авах болно” гэж мэдэгдлээ. Тэрбээр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “АНУ хэзээ Кубыг нэгтгэх вэ?” гэдэг асуултыг би насаараа сонсож байна. Би Куба улсыг авах нэр хүндтэй ажлыг хийх болно гэж бодож байна. Би Кубыг чөлөөлөх юм уу, АНУ-д нэгтгэсэн ч чадна. Би Кубаар юу хүссэнээ хийж чадна. Та нар үнэнийг мэдмээр байгаа. Куба одоо маш сул дорой улс болсон” гэж онцолжээ.

Трампын энэ мэдэгдэлд Куба улс хариу өгөөгүй байна. АНУ 1-р сард газрын тосны хориг тавьснаас хойш Куба улс газрын тос хүлээж авах боломжгүй болсон юм. Тэгвэл өчигдөр Куба улсын эрчим хүчний систем бүрэн зогсож, 10 сая хүн амтай энэ улс даяараа цахилгаангүй болжээ.

Өнгөрсөн баасан гарагт Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел тус улс сүүлийн 3 сарын турш гадаадаас ямар ч түлш шатахуун, газрын тос импортлоогүй бөгөөд Кубын цахилгаан зөвхөн Нарны эрчим хүч, байгалийн хий, дулааны цахилгаан станц дээр тогтож байгааг анхааруулсан юм.

Эх сурвалж: Aljazeera

0/1000