Афганистаны нийслэл Кабул хотод орших эмнэлэг өчигдөр орой бөмбөгдүүлсний улмаас ойролцоогоор 400 орчим хүн амь үрэгдэж, 250 хүн гэмтжээ. Пуужингийн дайралтад өртөх үед тухайн эмнэлэгт 2000 орчим өвчтөн эмчлүүлж байсан гэж тус эмнэлгийн эрх баригчид мэдээллээ. Тэд амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн зууд хүрч болзошгүй гэж анхааруулав. Одоогоор 400 хүний цогцсыг уг эмнэлгийн нурангиас татаж гаргасан байна.
Тухайн эмнэлгийн ойр орчимд ямар нэг цэргийн байгууламж байхгүй тухай Афганистаны Эрүүл мэндийн сайдын төлөөлөгч BBC-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Афганистаны эрх баригчид уг халдлагыг Пакистан үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм.
Харин Пакистаны тал ямар нэг эмнэлгийн байгууламж бөмбөгдөөгүй хэмээн үгүйсгэж, “Кабул хот болон Нангахар муж дахь цэргийн бааз болон террорист бүлгийн дэд бүтцийг нарийн онилж цохилт өгсөн” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

