АНУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний төвийн өндөр албан тушаалтан засаг захиргааныхаа Ираны эсрэг явуулж буй дайныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэний дараа огцрох хүсэлтээ гаргажээ. Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирал Жозеф Кент Ерөнхийлөгчид хаягласан захидалдаа “Иран улс манай үндэстэнд ямар ч аюул занал учруулаагүй байх үед АНУ энэ дайныг Израил болон түүний Америк дахь хүчирхэг лобби бүлгийн дарамт шахалтын улмаас эхлүүлсэн. Би Америкийн ард түмэнд ямар ч ашиггүй, америкчуудын амь насыг үрсэн дайнд хойч үеийнхнээ илгээхийг дэмжиж чадахгүй” гэж мэдэгдсэн байна.
Цагаан ордон уг мэдэгдлийг няцааж, “АНУ руу Иран улс эхлээд довтлох гэж байсныг баттай нотлох баримт Ерөнхийлөгчид байгаа” гэж мэдэгджээ.
Жозеф Кент ийнхүү Ираны дайныг эсэргүүцсэн шалтгаанаар огцорсон Трампын засаг захиргааны анхны өндөр албан тушаалтан болов. Трамп Жозеф Кентийн талаар “Тэр сайн залуу байсан боловч аюулгүй байдлын тал дээр сул дорой нэгэн байсан” гэж хэлжээ. Мөн тэрбээр Кентийн захидлыг уншаад “Тэр огцорсон нь сайн хэрэг” гэсэн байна.
Эх сурвалж: BBC

