Израилаас мягмар гарагт хийсэн дайралтын улмаас Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани амиа алджээ. Мөн Ираны хагас цэргийн “Басиж” хүчний командлагч Голамреза Солеймани тус халдлагын үеэр нас барсан байна.
Израилын батлан хамгаалах хүчин “Аятолла Али Хаменеиг устгасны дараа Али Лариджани Ираны дэглэмийн бодит удирдагч болж, Израил болон бүс нутгийн орнуудын эсрэг цэргийн ажиллагааг удирдаж байсан” гэж мэдэгдсэн байна. Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани 2-р сарын 28-нд Израил, АНУ-аас Иранд цохилт өгсөн өдөр дээд удирдагч Аятолла Али Хаменейг амиа алдсанаас хойш амь үрэгдсэн хамгийн өндөр албан тушаалтан болжээ.
Али Лариджани Исламын Хувьсгалт гвардын корпусын командлагч, төрийн телевизийн дарга, цөмийн хэлэлцээний ахлагч, мөн парламентын даргаар ажиллаж байсан туршлагатай улстөрч байв. Түүнийг амиа алдсаны дараа Ираны тал түүний өшөөг авах болно гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN, Reuters

