horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Украин дроны 201 мэргэжилтнээ Ойрх Дорнод руу явуулжээ

post-img

Дроны халдлагаас хамгаалахад нь Иранд туслах зорилгоор Украин улс дроны 201 мэргэжилтнээ Ойрх Дорнодын орнууд руу руу явуулсан гэж Зеленский мэдэгдлээ. Зеленский өчигдөр Лондон хотод Их Британийн парламентын гишүүдийн өмнө үг хэлэхдээ Украины дроны 201 мэргэжилтэн Ойрх Дорнодод очсоныг мэдээлээд, нэмж 34 мэргэжилтэн илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Зеленский Ойрх Дорнод руу илгээсэн дроны мэргэжилтнүүдийнхээ талаар “Тэд бол Шахед нисгэгчгүй онгоцноос хэрхэн хамгаалах талаар мэддэг цэргийн мэргэжилтнүүд. Манай багийнхан Эмират, Катар, Саудын Араб зэрэг оронд аль хэдийнэ очсон байгаа. Бид өөр хэд хэдэн улстай хамтран ажиллах талаар ярилцаж байна. Бид Ираны дэглэмийн хөрш орнуудынхаа эсрэг үйлдэж буй энэ халдлагыг амжилттай болгохыг хүсэхгүй байна” гэж мэдэгдэв.

Өчигдөр Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, НАТО-гийн тэргүүн Марк Рутте нартай уулзсан Зеленский Оросын тал одоо Украины дайнд ашиглаж буй дроныг анх Иранаас авсан тухай мэдээлжээ.

Украин улс өнөөдөр өдөрт хамгийн багадаа 2,000 дрон үйлдвэрлэдэг болсон. Үүний тал нь улсаа хамгаалахад хүрэлцэх юм. Тиймээс тэд 2000 дроныхоо талыг нь холбоотон орнууддаа ашиглуулахад бэлэн гэнэ.

Эх сурвалж: Aljazeera

0/1000