horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Швейцарын цанын баазад дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас нэг хүн амиа алджээ

post-img

Өчигдөр Швейцарын Альпийн нуруунд оршдог Энгельбэрг цанын баазад дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас 61 настай эмэгтэй амиа алджээ.

Тус бүхээг орон нутгийн цагаар 11:00 цагийн үед “тодорхойгүй шалтгааны улмаас тросноосоо салсан” гэж Нидвалден мужийн цагдаагийн газар мэдээлсэн байна.

Mухайн үед уулын энгэрт хүчтэй салхи үлээж байсан гэж гэрчүүд мэдээлжээ. Титлис уулын уруу өнхөрч байгаа бүхээгийн дүрс бичлэг сошиал орчинд тархсан байна.

Уг ослын улмаас амиа алдсан хүн нь орон нутгийн оршин суугч, 61 настай эмэгтэй байсныг цагдаа нар мэдэгджээ. Осол гарах үед тус эмэгтэй бүхээгт ганцаараа зорчиж байсан байна.

Осол гарах үед уулын ойр орчимд салхины хурд 80 км/цагаас дээш байсныг цагдаагийн газар мэдээлжээ. Салхины хурд 60км/цагаас дээш гарсан тохиолдолд ихэнхдээ уулын дүүжин тээврийн үйл ажиллагааг зогсоодог гэв. Уг ослын дараа 40 орчим бүхээгээс 100-200 орчим зорчигчийг нүүлгэн шилжүүлж, дүүжин тээврийн үйлчилгээг бүрмөсөн зогсоосон байна.

Эх сурвалж: BBC

0/1000