horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Ираны Тагнуулын сайд Эсмаил Хатиб Израилын цохилтод өртөн амиа алджээ

post-img

Ираны Тагнуулын сайд Эсмаил Хатиб өчигдөр Израилын армийн цохилтод өртөн амиа алджээ. Үүнээс ганцханн хоногийн өмнө Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани мөн тус улсын цохилтод өртөж, амиа алдсан юм. Өчигдөр Эсмаил Хатиб амиа алдсанаар 2-р сарын 28-нд Ойрх Дорнодод эхэлсэн дайнаас хойш Израилын агаарын цохилтод амь үрэгдсэн Ираны гурав дахь өндөр албан тушаалтан болов.

“Эсмаил Хатибыг хөнөөсөн нь Ираныг уй гашууд автууллаа” гэж тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мэдэгджээ. “Иранд саяхан болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчдыг дарах, баривчлах, хөнөөхөд Тагнуулын сайд нь чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж Израилын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Эсмаил Хатиб 2021 онд Ерөнхийлөгч агсан Эбрахим Райсигийн томилгоогоор Батлан хамгаалахын сайд болж байв. Тэрбээр Аятолла Али Хаменеи зэрэг хэд хэдэн өндөр албан тушаалтны удирдлага дор Тагнуулын яам болон Дээд удирдагчийн тамгын газарт олон төрлийн өндөр албан тушаал хашиж байжээ.

Мөн лхагва гарагт Израилын арми Ираны байгалийн хийн асар том орд болох Өмнөд Парсын талбайд агаарын цохилт өгчээ. Персийн булангийн Парсын талбай бол Дэлхийн хамгийн том байгалийн хийн орд юм. Иран улс уг талбайг хөрш Катар оронтой хуваан ашигладаг аж.

Ираны өмнөд бүсийн Бушер мужийн эрэгт оршдог Өмнөд Парсын талбай ойролцоогоор 51 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй. Ираны дотоодын хэрэгцээний 70 орчим хувийг, Катарын байгалийн хийн экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Израилын цохилтын дараа Техраны эрх баригчид хөрш орнуудынхаа эрчим хүчний дэд бүтцүүд рүү халдахаар заналхийлжээ.

Ойрх Дорнодод өрнөж буй дайн гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Эх сурвалж: BBC

0/1000