horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп: Ираны арми Катарт ахин халдвал байгалийн хийн ордуудад нь маш хүчтэй цохилт өгөх болно

post-img

Доналд Трамп “Иран Катарт ахин халдвал Ираны байгалийн хийн ордуудад маш хүчтэй цохилт өгөх болно” гэж анхаарууллаа. Өчигдөр Израилын арми Иранд цохилт өгч, Ираны тагнуулын сайд Эсмаил Хатибыг хөнөөсөн билээ. Мөн Израилын арми Ираны байгалийн хийн асар том орд болох Өмнөд Парсын талбайд агаарын цохилт өгчээ. Персийн булангийн Парсын талбай бол Дэлхийн хамгийн том байгалийн хийн орд юм. Иран улс уг талбайг хөрш Катар улстай хуваан ашигладаг.

Тэгвэл үүний дараа Ираны арми Ойрх Дорнод даяар хариу цохилт өгч, Катарын Рас Лаффан дахь байгалийн хийн ордод их хэмжээний хохирол учруулжээ.

Ойрх Дорнодод өрнөж буй уг асуудалтай холбоотойгоор Доналд Трамп дөнгөж сая “Ираны арми Катар руу ахин халдвал Ираны байгалийн хийн ордуудад маш хүчтэй цохилт өгөх болно” гэж анхаарууллаа.

Эх сурвалж: BBC

0/1000