horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп: Сувдан эргийг бөмбөгдөх гэж байгаагаа яагаад надад хэлээгүй юм бэ?

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Японы Ерөнхий сайд Санаэ Такаичиг Цагаан ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Японы нэг сэтгүүлчийн тавьсан “Иран руу халдах гэж байгаагаа АНУ яагаад холбоотон орнууддаа урьдчилж хэлээгүй вэ?” гэдэг асуултад Доналд Трамп “Гэнэтийн бэлэг барих гэж байсан юм аа. Яаж гэнэтийн бэлэг барихыг танай орон хамгийн сайн мэднэ. Танайх Сувдан эргийг бөмбөгдөх гэж байгаагаа яагаад надад хэлээгүй юм бэ? Танай улс гэнэтийн бэлэгт биднээс илүү дуртай шүү дээ” гэж хариулсан нь Санаэ Такаичиг эвгүй байдалд оруулжээ.

Трампыг ингэж хэлсний дараа Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи шүүрс алдаж, арагшаа налж суухдаа сэтгэл нь тавгүйтэж байгаа нь харагдсан байна. Үүний дараа Трамп яриагаа үргэлжлүүлэн “Иран руу гэнэт дайрсан нь АНУ-д маш ашигтай тусаж, бид онилсон байныхаа 50%-ийг нь эхний хоёр хоногийн дотор устгасан” гэж мэдэгджээ.

Япон улсыг Ормузын хоолойг чөлөөлөхөд туслахаар болсонд талархаж байгаагаа Трамп тус уулзалтын үеэр илэрхийлжээ.

Пүрэв гарагт Япон тэргүүтэй Их Британи, Франц, Герман, Итали, Нидерланд зэрэг орнууд хамтарсан мэдэгдэлдээ Ормузын хоолойг аюулгүй болгохын тулд АНУ-д туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNBC

0/1000