Грийнландыг АНУ-аас хамгаалах зорилгоор 1-р сард Грийнланд руу ниссэн Данийн цэргүүд хэрэв АНУ халдвал чухал нисэх онгоцны буудлуудын замуудыг дэлбэлэхээр төлөвлөж байсан гэж Данийн олон нийтийн телевиз DR мэдээллээ. Хэрэв Грийнландад дайн дэгдвэл гэмтсэн хүмүүсийг эмчлэх зорилгоор уг цэргүүд цус, цусан бүтээгдэхүүн авч явсан гэж DR суваг мэдээлсэн байна.
“The Financial Times”-ийн мэдээлснээр Европын хоёр дээд албан тушаалтан уг мэдээллийг хүлээн зөвшөөрсөн бол Данийн Батлан хамгаалах яам энэ талаар мэдэгдэл хийхээс татгалзжээ.
1-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Бид Грийнландыг АНУ-д нэгтгэх болно” гэж мэдэгдсэнээс хойш Данийн эрх баригчид үүнийг эрс эсэргүүцэж, тус хоёр улс дайтах дээрээ тулаад байв. Мөн НАТО-гийн гишүүн хэд хэдэн орон Грийнландыг АНУ-д алдахгүйн тулд Дани улсад туслахаар болж, цэргүүдээ Грийнланд руу илгээж байлаа. АНУ хэдийгээр Грийнландад халдаж, дайн эхлүүлээгүй боловч Грийнландтай холбоотой уг газар нутгийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: BBC

