horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Израилын арми “Хезболла” бүлэглэл рүү хийж буй дайралтынхаа хүчийг нэмэхээр болжээ

post-img

Израилын арми Ливан улс дахь “Хезболла” террорист бүлэглэл рүү хийж буй агаарын болон газрын дайралтынхаа хүчийг нэмэхээр болсноо мэдэгджээ. Израилын арми Ливан руу өргөн хэмжээний газрын дайралт хийхээр бэлдэж байж магадгүй гэж ливанчууд айж байна.

АНУ, Израилын арми өнгөрсөн сарын сүүлчээр Иранд гэнэтийн цохилт өгсний дараа Ливан улсад орших “Хезболла” террорист бүлэглэл Израилд цохилт өгснөөр Израил-Хезболлагийн зөрчил эхэлсэн юм. Өнгөрсөн гурван долоо хоногийн турш Израил улс, “Хезболла” бүлэглэл өдөр бүр нэг нэгнээ бөмбөгдөж байна.

Израилын арми “Хезболла” бүлэглэлийн байршлуудад агаараас цохилт өгч эхэлснээс хойш Ливан улсад 1000 орчим хүн амиа алдсан байна. Үүний 118 нь хүүхэд байсан гэж Ливаны Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Мөн сая гаруй ливанчууд орон байраа орхиж нүүсэн нь хүмүүнлэгийн гамшгийн хэмжээнд хүрсэн байна.

Израилын арми “Хезболла” бүлэглэл рүү хийж буй дайралтынхаа хүчийг нэмэхээр болсон нь Изриалын хойд хэсгийн иргэдийг “Хезболла”-гийн дайралтаас хамгаалах зорилготой гэж Израилын эрх баригчид мэдэгджээ. Ням гарагт Израилын армийн генерал Эяль Замир “Хезболла” бүлэглэл рүү хийх газрын дайралтаа хүч нэмэгдүүлэхээр болсныг мэдэгдэж, “Энэ нь урт хугацааны цэргийн ажиллагаа байх болно” гэж онцолсон байна.

Эх сурвалж: BBC

0/1000