Ираны арми бямба гарагт Израилын өмнөд хэсгийн цөмийн станцад ойр орших хоёр хотод цохилт өгчээ. Энэ үеэр 180 хүн гэмтсэн тухай Израилын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Уг бөмбөгдөлтийн дараа Арад хотод 116 хүн, Домина хотод 64 хүн гэмтсэн аж.
Израилын арми бямба гарагт Ираны Натанз хот дахь цөмийн станцыг бөмбөгдсөн. Үүний хариу болгож, Ираны арми тус халдлагыг үйлдсэн гэнэ.
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг Израилын Димона хотоос 13 км зайд орших цөмийн станцад ямар нэг гэмтэл учраагүй гэж мэдэгдсэн байна. 2-р сарын 28-нд Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш Ираны арми Израил руу 400 пуужин харвасан гэж Израилын Агаарын хүчин мэдэгджээ.
Израилын өмнөд хэсэгт орших Димона, Арад хотыг бөмбөгдсөн Ираны пуужингуудыг Израилын арми урьдчилан мэдэж чадаагүй юм байна. Энэ нь Ираны пуужингууд Израйлын цөмийн станцад ойр байрлах агаарын хамгаалалтын системд нэвтэрсэн анхны тохиолдол болов.
Эх сурвалж: BBC

