АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 3-р сарын 21-нд Иранд Ормузын хоолойг нээх 48 цагийн хугацаа өгч, хэрэв уг хугацаанд багтаж, уг хоолойг нээхгүй бол Ираны эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөхөө мэдэгдэж байв. Түүний өгсөн 48 цагийн хугацаа өчигдөр орой дууссан ч АНУ-ын арми Ираны эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдсөнгүй. Үүний дараа Трамп Иранд өгөх цохилтоо 5 хоногоор хойшлуулж, ахин нэг боломж олгож байгаагаа сошиал медиагаар дамжуулан мэдэгдлээ.
Мөн тэрбээр “Ойрх Дорнод дахь асуудлыг шийдэх зорилгоор Ирантай ярилцаж байна” гэж мэдэгджээ. Харин Ираны парламентын хэвлэлийн төлөөлөгч уг мэдээллийг үгүйсгэж, АНУ-ыг газрын тосны зах зээлд манипуляц хийхийн тулд худал мэдээлэл тарааж байна гэж буруутгасан байна.
Энэ зуур Израилын Иран болон Ливан улс руу хийх цохилт үргэлжилсээр байна. 2-р сарын 28-нд Ойрх Дорнод дахь дайн эхэлснээс хойш Ливан улсад 1039 хүн амиа алдсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

