horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп: Иран дайныг дуусгах тохиролцоо хийхийг маш их хүсэж байгаа

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай дайныг дуусгах хэлэлцээр хийж байгаа гэж дахин мэдэгдлээ. Ингэхдээ тэр “Ираны тал дайныг дуусгах тохиролцоо хийхийг маш их хүсэж байгаа” гэж мэдэгджээ. Трампын уг мэдэгдлээс хойш газрын тосны үнэ 6%-иар буурсан байна.

Ираны эрх баригчид өчигдөр Трампын уг мэдэгдлийг үгүйсгэж, АНУ-ыг газрын тосны зах зээлд манипуляц хийхийн тулд “Худал мэдээлэл тарааж байна” хэмээн няцааж байв.

Энэ зуур Израил, Ираны талууд харилцан цохилт өгсөөр байна. Мөн Израилын арми Ливан улсын өмнөд хэсгийг бөмбөгдсөн хэвээр байгаа аж.

“Пентагон 82-р Airborne цэргийн дивизоны цэргүүдийг Ойрх Дорнод руу явуулах төлөвтэй байна” гэж “CBS News” мэдээллээ.

Ираны арми дайсны биш, өөрсдийн холбоотнуудын усан онгоцуудыг Ормузын хоолойгоор нэвтрүүлнэ гэж мэдэгджээ. Энэ нь тэд АНУ-тай тохиролцоонд хүрэх хүртэл Ормузын хоолойг удирдсан хэвээр байхыг харуулж байна.

АНУ болон Израилын арми 2-р сарын 28-нд Иранд цохилт өгч, Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш Ираны 82.000 байршлыг бөмбөгджээ.

Эх сурвалж: BBC

0/1000