horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

ОХУ ганц хоногт 948 дроноор Украин руу халджээ

post-img

ОХУ 3-р сарын 23-24-нд, ганцхан хоногт Украин руу 948 дроноор халджээ. Энэ нь эдгээр улс дайтаж эхэлснээс хойш 24 цагийн хугацаанд хийсэн агаарын хамгийн том дайралт болов.

Украины Агаарын хүчний мэдээлснээр даваагаас мягмар гарагт шилжих шөнө ОХУ Украин руу 392 дрон, 34 пуужингаар халдаж, 5 хүний аминд хүрчээ. Мөн өчигдөр өглөө 09:00 цагаас хойш Украин руу өдрийн цагаар 556 дрон илгээж, 3 хүн хөнөөсөн байна.

Украины Ерөнхийлөгч Зеленский мягмар гарагт “ОХУ-ын хийсэн уг халдлага тэднийг энэ дайныг дуусгах ямар ч хүсэлгүй байгааг харуулж байна” гэж мэдэгдлээ. ОХУ-ын арми уг халдлагын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: BBC

0/1000