“Торх газрын тосны үнэ $150 хүрвэл Дэлхий даяар эдийн засаг хямарна” гэж санхүүгийн асар том компани “BlackRock”-ийн гүйцэтгэх захирал Ларри Финк мэдэгдлээ. “BlackRock” бол 14 их наяд ам.долларын активтай, Дэлхийн хамгийн том компаниудад хөрөнгө оруулдаг санхүүгийн асар том компани юм.
“BlackRock” компанийн гүйцэтгэх захирал Ларри Финк “Хэрэв Иран аюул хэвээрээ үлдэж, газрын тосны үнэ өссөөр байвал энэ нь Дэлхийн эдийн засагт асар сөргөөр нөлөөлнө. Уг дайны үр дүнг таамаглаж хэлэхэд хэтэрхий эрт байна.
Гэхдээ хоёр төрлийн гаргалгаа бий. Нэгт, хэрэв Ойрх Дорнодын дайн дуусаж, Иран Дэлхийн олон улсад буцаад хүлээн зөвшөөрөгдөж чадвал, газрын тосны үнэ дайны өмнө байсан үеийнх шигээ болж буурна. Хэрэв Ираны дайн дуусахгүй бол, газрын тосны үнэ нэг торх нь дор хаяж $100 хэвээр олон жил үргэлжилж, $150-д хүрвэл Дэлхийн даяар эдийн засаг хямрах эрсдэлтэй” гэж мэдэгджээ.
Ойрх Дорнодод өрнөж буй дайны улмаас зах зээл дэх газрын тосны үнэ хэлбэлзэж, Дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа билээ.
Эх сурвалж: BBC

