horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

“OpenAI” компани “Sora”-г зогсоож, “Disney”-гээс саллаа

post-img

“OpenAI” компани хиймэл оюунаар бичлэг боловсруулдаг “Sora” аппликэйшнийг хэрэглээнд гаргаснаас хойш 2 жилийн дараа үйл ажиллагааг нь зогсоож байгаагаа зарлалаа. Тус компани бас энтертайнмент салбарын “Disney” компанитай хамтран ажиллахаа больж байгаагаа мэдэгдэв.

“OpenAI” компанийн төлөөлөл лхагва гарагт BBC-д өгсөн ярилцлагадаа “Sora” аппликэйшнийг зогсоож, бодит амьдрал дээр хүмүүсийн асуудлыг шийдэж өгөх роботуудыг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллахаар болсноо онцолсон байна.

“Walt Disney” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Бид бичлэг боловсруулах салбараас гарч, өөр зүйл дээр төвлөрч ажиллах болсон “OpenAI” компанийн шийдвэрийг хүндэлж байна” гэж мэдэгджээ.

“Sora”-г зогсоосон нь “OpenAI” цаашид бичлэг боловсруулах хэрэгсэл дээр анхаарч ажиллахгүй гэсэн үг. Гэхдээ “Sora”-г хаасан нь “ChatGPT”-гийн зураг боловсруулах хэрэгсэлд нөлөөлөхгүй гэж “OpenAI” компани мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

0/1000