horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

“Харри Поттер”-ын хар арьст жүжигчний амь насанд заналхийлэх болжээ

post-img

“Харри Поттер” ТВ цувралын шинэ teaser trailer өнгөрсөн шөнө “Harry Potter and the Philosopher’s Stone” нэртэйгээр цацагдаж, шинэ “Харри Поттер” цувралын дүрүүдийн царай төрхийг үзэгчдэд харууллаа. HBO компанийн шинээр бүтээж байгаа “Харри Поттер” ТВ цувралд өмнөх “Харри Поттер” цувралын бүх жүжигчнийг шинэ жүжигчээр сольсон билээ. Тэгвэл тус цувралд Северус Снэйпийн дүрийг хар арьст жүжигчин Паапа Эссьеду бүтээхээр болсон нь олны анхаарлыг татаж байна.

“Black Mirror” болон “I May Destroy You” цувралд тоглож байсан жүжигчин Паапа Эссьеду өчигдөр цацагдсан teaser trailer-т Снэйпийн дүрээр зурвасхан гарчээ. Северус Снэйп бол Харри Поттерын ертөнцөд маш чухал үүрэгтэй дүр юм.

Тэгвэл Паапа Эссьеду саяхан жүжигчин Северус Снэйпийн дүрийг бүтээхдээ тулгарсан бэрхшээлийн талаар ам нээжээ. Түүнийг Северус Снэйпийн дүрийг бүтээх болсон цагаас хойш сошиал медиад зарим хүн түүнийг шүүмжилж эхэлсэн байна. Тэрбээр нэг танихгүй хүн өөрт нь “Наад дүрээ бүтээхээ болихгүй бол амийг чинь хорооно шүү!” гэж заналхийлсэн чат явуулж байсан гэнэ.

HBO компанийн шинээр бүтээж буй “Харри Поттер” ТВ цувралын эхний бүлэг 2026 оны Зул сарын баяраар цацагдах юм. “Харри Поттер” киноны үнэнч фенүүд Дэлхий даяар тус цувралыг тэсэн ядан хүлээж байна.

Эх сурвалж: Slashfilm

0/1000