АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ираны удирдагчид АНУ-тай хэлэлцэж байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс айж байна” гэж мэдэгдлээ. Трампыг ингэж мэдэгдэхээс өмнө АНУ Ирантай дайнаа дуусгах тохиролцоонд хүрэхэд маш ойрхон байсан талаар Цагаан ордон мэдээлжээ.
Өчигдөр Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Иран одоогоор АНУ-тай ямар ч тохиролцоо хийх бодолгүй байгаа” гэж мэдэгдсэн байна. Тэгтэл Трамп олон өөр зүйл ярьж байгаа нь тэр Ираны дайныг дуусгах стратеги хараахан боловсруулаагүй байгааг харуулж байгаа юм.
“Ираны тал Трампын дайныг дуусгах 15 зүйл заалттай төлөвлөгөөг эсэргүүцэж, өөдөөс нь дайныг дуусгах 5 нөхцөлтэй шаардлага тавьсан” гэж Ираны нэгэн эрх баригч мэдээлжээ. Үүнд Ираныг ирээдүйд ирэх дайралтуудаас хамгаалах, Ираны амссан хохиролд нөхөн төлбөр олгох, мөн Иранд Ормузын хоолойг удирдах бүрэн эрх өгөх зэрэг шаардлага багтсан байна.
Эх сурвалж: BBC

