horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп Иран руу хийх цохилтоо ахиад 10 хоногоор хойшлуулжээ

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрчим хүчний байгууламжууд руу хийх цохилтоо ахиад 10 хоногоор хойшлуулж, мөн “Ирантай хийж буй хэлэлцээр маш сайн үргэлжилж байна” гэж мэдэгджээ. Трамп 3-р сарын 23-нд Ираны эрчим хүчний байгууламжууд руу хийх цохилтоо 5 хоногоор хойшлуулж байгаагаа мэдэгдэж байв. Түүний 5 хоногийн хугацаа маргааш дуусахаар байлаа.

Тэгвэл Трамп өчигдөр “Truth Socia”l платформ дээр “Ираны Засгийн газрын хүсэлтээр би Ираны эрчим хүчний байгууламжууд руу хийх цохилтыг ахиад 10 хоногоор хойшлуулахаар боллоо. Хугацаа 2026 оны 4-р сарын 6-ны даваа гаргийн орой 20:00 цагт дуусна” гэж мэдэгдсэн байна.

Трампын уг мэдэгдлийн дараа газрын тосны үнэ буцаад буурсан байна. Тэр Цагаан ордонд хийсэн хурлынхаа үеэр “Хэрэв Иран түүний тавьсан энхийг сахиулах төлөвлөгөөг хүлээж авахгүй бол Ираны хамгийн том хар дарсан зүүд нь АНУ байх болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

0/1000