АНУ, Израилын армийн Ирантай хийж буй дайн 5 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа энэ үед Персийн булан дахь орнууд аж үйлдвэрийн дэд бүтцүүдээ бөмбөгдүүлсэн талаар мэдэгдлээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хот дахь хөнгөнцагааны үйлдвэр лүү Ираны арми пуужин харваж, олон хүн гэмтээжээ. Мөн Бахрейн улсын төрийн өмчит “Aluminium Bahrain” компанийн хөнгөнцагаан хайлуулах үйлдвэр Ираны пуужинд өртөж, 2 ажилтан нь гэмтжээ. Тус үйлдвэр Дэлхийн хамгийн том хөнгөнцагаан хайлуулах үйлдвэрийн нэг юм.
Ираны аж үйлдвэрийн байгууламжууд руу АНУ-Израилын арми халдсаны хариуд тус халдлагыг үйлдсэн гэж Ираны Исламын хувьсгалт гвардын корпус (IRGC) мэдээлжээ. Исламын Хувьсгалт гвардын корпусын мэдээлснээр Персийн буланд халдлагад өртсөн тус хоёр үйлдвэр нь АНУ-ын цэргийн армитай холбоотой гэж мэдэгдсэн талаар Ираны “Mehr” мэдээний агентлаг уламжилсан байна.
Мөн Кувейт улсын Батлан хамгаалах яамны сайд тус улсын олон улсын нисэх онгоцны буудлын радарын систем 15 дроны халдлагад өртсөний улмаас гэмтсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

