horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп Ираны Харг арлыг булаан эзлэхээр санаархаж байна

post-img

Ираны эргээс холгүй оршдог жижиг арал болох Харг арлыг АНУ-ын зэвсэгт хүчин 3-р сарын 14-нд бөмбөгдсөн тухай Доналд Трамп мэдэгдэж байв. “Харг арал дээрх Ираны цэргийн байгууламжуудыг бүрэн устгасан бөгөөд газрын тосны дэд бүтцийг нь хөндөлгүй үлдээсэн” гэж тэр мэдэгдэж байлаа.

Тэгвэл өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эдийн засгийн зүрх нь болсон Харг арлыг булааж авахаар төлөвлөж байгаагаа илэрхийлжээ. Трамп “Financial Times”-д өгсөн ярилцлагадаа АНУ тус арлыг “Амархаан гэгч нь булаан эзэлж чадах ч гэсэн Ирантай энхийн хэлэлцээр байгуулахаар хүлээж байна” гэж мэдэгдсэн байна.

Ираны эргээс 24 км орчим зайд оршдог Харг хэмээх уг жижиг хадан арал нь Ираны эрчим хүчний дэд бүтцийн амин чухал цэг юм. Эх газраас уг арал руу татсан хоолойгоор Ираны түүхий газрын тосны экспортын 90 орчим хувь нь дамжиж, хөлөг онгоцнуудад ачигддаг.

Өнөөдөр Ази тивийн зах зээл нээгдсэний дараа нэг торх газрын тосны үнэ $115 болон өсжээ.

Эх сурвалж: BBC

0/1000