horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

3 этгээд Америкийн банкийг бөмбөгдөх гэж байгаад баригджээ

post-img

Өчигдөр 3 этгээд Америкийн банкны Парис дахь төв байрыг бөмбөгдөх гэж байгаад баривчлагдсан гэж Францын Терроризмтой тэмцэх прокурорын газар мэдээллээ. Эхний нэг сэжигтэн банкны гадаа 5 литр шатахуун агуулсан төхөөрөмж, түүнийг асаах систем байрлуулсан байна. Тэр нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Түүнийг тэр даруй илрүүлэн, баривчилсан аж.

Уг халдлагад холбоотой 2 этгээдийг 3-р сарын 29-ний ням гарагт баривчилсан гэж Францын цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.

Тэдний төлөвлөсөн уг халдлага АНУ-ын Ирантай хийж буй дайнтай холбоотой байж магадгүй гэж Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес мэдэгджээ. Тэрбээр “Дайн байлдаантай үед Ираны тал иймэрхүү террорист халдлага үйлдэх магадлалтай байдаг. Бид энэ хэрэгт Ираныг сэжиглэж байгаа ч гэлээ мөрдөн шалгах ажиллагаа дуусаж байж, бүх зүйл тодорхой болно” гэж тайлбарласан байна.

Франц дахь Ираны Элчин сайдын яам Лоран Нуньесийн хийсэн тус мэдэгдэлд хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: BBC

0/1000