“Тоёота” компанийн RAV4 машины шинэ загвар борлуулалт сайтай байгаа ч хангалттай үйлдвэрлэхгүй байна. Дэлхий даяарх автомашины үйлдвэрлэл нь 4 дэх сардаа дараалан буурсан талаар тус компани өнөөдөр мэдэгдлээ. Тус компанийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөс 3.9%-иар буурсан байна. Хэрэглэгчдийн дунд эрэлт хэрэгцээ их байгаа ч гэсэн үйлдвэрлэлээ багасгасан нь хуучны RAV4 загварыг үйлдвэрлэхээ больж, шинэ RAV4 загварыг үйлдвэрлэж эхэлсэнтэй холбоотой гэж тус компани мэдэгдэв.

Тус компанийн RAV4 автомашины шинэ загварын үнэ $39,000-$43,000 хооронд байгаа юм. Шинэ загварын автомашин дилерүүдийн гар дээр очсон даруйдаа борлогдож, эрэлт хэрэгцээ их байгаа хэдий ч “Тоёота” компани хангалттай үйлдвэрлэж чадахгүй байгаа тул олдоц муутай байна.
“Тоёота” компанийн үйлдвэрлэл Канадад 46.2%, Хятадад 11.5%, Японд 2.6%, Ойрх Дорнодод 20.4% буурсан байна. Харин АНУ-д 3.4%, Европт 3.9% өссөн үзүүлэлт гарчээ. Дэлхий даяарх борлуулалт 3.3% буурсан нь 737,134 автомашинтай дүйцэх хэмжээ юм.
2025 онд “Тоёота” компани 6 дахь жилдээ дараалан Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч компаниар шалгарч байв.
Эх сурвалж: Reuters

