Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны дайныг “Талдаа ороод хэдийнэ өнгөрсөн” гэж хэлсэн ч гэлээ “Ираны дайныг хэзээ дуусгах талаар цаг товлохгүй” гэж мэдэгджээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Хэрэв Ираны тал яаралтай тохиролцохгүй бол эрчим хүчний байгууламжууд, газрын тосны болон ус боловсруулах үйлдвэрүүдийг нь бүгдийг нь устгана” хэмээн сүрдүүлжээ. Тэрбээр “Ираны удирдагчидтай энэ талаар ярилцаж байгаа ч гэлээ хэрэв гал зогсоох хэлэлцээр хийхгүй бол Ираны үлдсэн бүх байгууламжийг АНУ бөмбөгдөнө” гэж анхаарууллаа.
Мөн Трамп Ираны эргээс 24 км зайд орших Харг арлын газрын тосны дэд бүтцийг булааж авна гэж дахин сүрдүүлсэн байна.
Эх сурвалж: BBC

