horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Израилын армид халдсан палестинчуудыг цаазлахаар болжээ

post-img

Армийн эсрэг террорист халдлага үйлдсэн палестинчуудад Израилын парламентын шинээр баталсан хуулийн дагуу цаазын ял оноохоор болжээ. Шүүмжлэгчид “Уг шинэ хууль хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна” хэмээн шүүмжилсэн бол Европын хэд хэдэн улс уг хуулийг “Ардчиллын зарчмыг зөрчих эрсдэлтэй” хэмээн анхаарууллаа.

Даваа гарагт Израилын парламентад 62 гишүүн санал өгснөөс 48 нь уг хуулийг дэмжсэн байна. Үүнд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху багтжээ.

Израилын армийн эсрэг үйл ажиллагаа явуулсан уг шинэ хуулийн дагуу палестинчуудыг террорист үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж, 90 хоногийн дотор дүүжилж цаазлахаар болжээ. Мөн цаазаар авах ажиллагааг 180 хоног хүртэл хойшлуулах боломжтой гэж уг хуульд тусгасан байна.

Онолын хувьд уг хуулийн дагуу Израилын еврей үндэстнүүд ч бас цаазлуулах боломжтой ч тэднийг цаазлахгүй. Учир нь тус хуульд зөвхөн “Израил улсын оршин тогтнолд аюул учруулах халдлага үйлдсэн хүмүүст цаазын ял онооно” гэж заасан байна.

Эх сурвалж: BBC

0/1000