Иран руу дайрч байгаа АНУ-ын онгоцнуудыг нисэх онгоцны буудалдаа хүлээж авахааргүй болсон тухайгаа Испанийн Батлан хамгаалах яамны сайд Маргарита Роблес мэдэгдлээ. Тэрбээр “Бид Ираны дайнтай холбоотойгоор Морон, Рота цэргийн баазыг ашиглахыг зөвшөөрөхгүй. Испани улс анхнаасаа үүнийг Америкийн Засгийн газарт ойлгуулж хэлсэн” гэж мэдэгдсэн байна.
“Уг шийдвэр нь Иранд болж буй дайны явцыг түгээн дэлгэрүүлэхгүй байх зорилготой” гэж тус улсын Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес тайлбарлав.
Цагаан ордны нэгэн эрх баригч BBC-д өгсөн ярилцлагадаа “АНУ-ын арми “Epic Fury” ажиллагааны хүрээнд бүх зорилгоо биелүүлж байгаа. Бидэнд Испани юм уу, бусад орны тусламж хэрэггүй” гэж мэдэгдсэн байна.
2-р сарын 28-нд Ираны дайн эхэлснээс хойш Испани улс тус дайнд оролцохгүй, мөн АНУ-д туслахгүй гэж эсэргүүцэл илэрхийлсээр байгаа юм. Доналд Трамп саяхан Ираны дайныг эсэргүүцсэнийх нь төлөө Испани улстай арилжаа хийхээ бүрмөсөн зогсооно хэмээн сүрдүүлж байв.
Эх сурвалж: BBC

