АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ирантай дайныг зогсоох тохиролцоонд хүрэх эсэхээс үл хамааран, цөмийн бөмбөг үйлдвэрлэх хүчин чадалгүй болгосон хойноо АНУ Ираныг 2-3 долоо хоногийн дотор орхино” гэж мэдэгджээ. Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Ираны тал тохиролцоо хийхээр биднээс гуйж байгаа. Гэхдээ энэ нь Америкийн товлосон цагт өөрчлөлт оруулахгүй” гэж мэдэгдсэн байна.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан хэрэв дайснууд нь ахиж дайн хийхгүй гэсэн баталгаа өгвөл дайныг дуусгах хүсэлтэй байна гэж мэдэгджээ.
Израилын армийн өчигдөр Ливан руу хийсэн халдлагын улмаас 7 хүн амиа алдсан гэж Ливаны Эрүүл мэндийн сайд мэдээлжээ. Израилын арми “Хезболла” бүлэглэлийн командлагч болон өөр нэг албан тушаалтныг устгах зорилгоор Бейрут улс руу халдсан гэж мэдэгдсэн байна.
Трамп Иранд болж буй дайны шинэчилсэн мэдээг лхагва гаргийн орой өгөхөөр товлосон байна.
Эх сурвалж: BBC

