Израилын арми энэ долоо хоногт Ливан улс руу хийх дайралтаа эрчимжүүлж, “Хезболла” бүлэглэлд харьяалагддаггүй газруудыг ч бас бөмбөгдөж эхэллээ. Мягмар гарагт Израилын арми урьдчилан мэдэгдэлгүйгээр Ливаны Бейрут хотын Жна дүүрэгт цохилт өгчээ. Мөн тус хотын өмнөд хэсэгт орших “Хезболла” бүлэглэлийн байршлуудыг ч бөмбөгдсөн байна.
Үүний улмаас Ливанд 7 хүн амиа алдсан байна. Тэдний нэг нь эмч байсан тухай Ливаны Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Израилын арми Бейрут хотын нисэх буудал руу явах замд байдаг нэг барилгын оршин суугчдад гарахыг анхааруулсныхаа дараа бөмбөгдсөн байна. Мөн хотын өмнөд хэсэгт байрлах эмнэлгийг бөмбөгдсөний улмаас дотор нь байсан эмч амиа алдсан аж.
Израилын арми Бейрут хот дахь “Хезболла” бүлэглэлийн дэд бүтэц рүү халдаж, тус бүлэглэлийн 2 өндөр албан тушаалтныг устгаснаа мэдэгдсэн байна.
“Хезболла бүлэглэл” 3-р сарын 2-нд Израил руу пуужин харваснаар Ойрх Дорнодын дайнд нэгдсэн юм. Тэрнээс хойш “Хезболла” бүлэглэл болон Израилын арми өдөр бүр харилцан цохилт өгсөөр байна. Израилын армийн явган цэргүүд Ливаны хилийн өмнөд хэсэгт хүрч очжээ.
Эх сурвалж: BBC

