horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп Иранд асар хүчтэй цохилт өгч, дайныг 2-3 долоо хоногт дуусгахаа амлав

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр орой телевизээр дамжуулсан ярилцлагынхаа үеэр “АНУ-ын арми Иранд хийж буй дайны зорилгоо биелүүлэх дөхөж байна” гэж мэдэгджээ. Тус ярилцлагынхаа үеэр Трамп “Дараагийн 2-3 долоо хоногт Иранд асар хүчтэй цохилт өгч, ажлаа “маш хурдан” дуусгах болно” гэж амласан байна. Тэрбээр Ираны дайныг яг хэзээ дуусгах талаар хугацаа товлож хэлэлгүй орхижээ.

Мөн Трамп Ормузын хоолойгоор дамжуулан, газрын тосоо авдаг орнуудыг “эр зориг”-оо харуулж, Ормузын хоолойг нээхэд туслахыг уриалжээ. Ойрх Дорнодын дайн 5 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа энэ үед Трамп өдөр ирэх тусам өсөж буй газрын тосны үнийг барьж тогтоохоор оролдож байна.

Трампыг өчигдөр орой мэдэгдэл хийхээс өмнө нэг торх газрын тосны үнэ $100 байсан бол түүний мэдэгдлийн дараа $105 болж өсчээ.

Эх сурвалж: BBC

0/1000