horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Индонезэд газар 7.4 магнитудын хүчтэй хөдөлж, 1 хүн амиа алджээ

post-img

Индонезын Тернате арлын эрэгт өнөөдөр үүрээр газар 7.4 магнитудын хүчтэй хөдөллөө. Энэ үеэр 1 хүн амиа алджээ. Сулавеси мужид 70 настай эмэгтэй нурангид дарагдаж амиа алдсан байна. Мөн өөр нэг хүн газар хөдлөх үед барилга дээрээс үсрээд хөлөө хугалсан гэж тус улсын үндэсний мэдээний агентлаг “Antara” мэдээлжээ.

Чичирхийллийн голомт Индонезын хойд хэсэгт орших Малуку мужийн Тернате арлаас ойролцоогоор 120 км зайд, 35 километрийн гүнд бүртгэгдсэн байна. АНУ-ын Цунамигийн анхааруулгын төв “Газар хөдлөлтийн голомтоос 1000 км-ийн радиуст орших эрэг орчмын бүсүүд буюу Индонез, Филиппин, Япон, Тайвань, Малайзын эрэг дагуу 0.3 метр цунами үүсэх магадлалтай” гэж анхааруулсан боловч 2 цагийн дараа уг анхааруулгаа цуцалжээ.

Тухайн бүсэд газар өндөр давтамжтай хөдөлдөг ч гэсэн зарим оршин суугч энэ удаагийн газар хөдлөлт сүүлийн 6 жилд мэдрэгдсэн хамгийн хүчтэй нь байсан гэж BBC агентлагт мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000