horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп Францын Ерөнхийлөгчийг “Эхнэртээ зодуулдаг, хугархай эрүүтэй” хэмээн доогложээ

post-img

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд мэдэгдэл хийх үеэрээ Франц улсыг Ираны дайнд туслахаас татгалзсан гэж шүүмжилж, мөн Ерөнхийлөгч Эммануэль Макроныг “Эхнэртээ зодуулдаг, хугархай эрүүтэй” хэмээн доогложээ. Трамп “Би Макрон руу залгасан. Тэр эхнэртээ зодуулдаг. Эхнэр нь түүнд маш хатуу ханддаг. Эхнэртээ цохиулаад, хугарсан эрүү нь одоо хүртэл эдгээгүй байгаа” гэж мэдэгджээ. Түүнийг ингэж хэлэх үед Цагаан ордонд байсан бүх хүн инээд алдаж, Эммануэль Макроныг дооглон инээсэн байна.

Өнгөрсөн оны 5-р сард Вьетнам руу хийсэн айлчлалын үеэр Эммануэль Макроны эхнэр Брижит Макрон онгоцны тавцан дээр нөхрөө алгадаж байгаа бичлэг сошиал орчинд тархаж, шуугиан дэгдээж байв. Эммануэль Макрон өдгөө 48 настай. Эхнэр нь түүнээс 24 насаар эгч юм.

Трамп яриагаа үргэлжлүүлэн “Би Макроноос “Ираны дайнд туслуулахаар усан онгоц явуулаач” гэж гуйхад тэр “Үгүй ээ, бид чадахгүй. Бид дайн дууссаны дараа л тусалж чадна” гэж хариулсан. Тэгэхээр нь би түүнд “Дайн дууссаны дараа бидэнд танай тусламж хэрэггүй” гэж хэлсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Трампын хийсэн уг мэдэгдлийг Цагаан ордон “YouTube” дээр нийтэлснийхээ дараа төд удалгүй устгажээ. Гэсэн ч бичлэг нь интернэт даяар аль хэдийнэ тархсан байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Өмнөд Солонгос улсад айлчилж байгаа аж. Трампын өөрийг нь дооглосон уг мэдэгдлийнх нь хариуд Макрон “Хүн ямар нэг зүйлд нухацтай хандахыг хүсэж байгаа бол өдөр бүр өөрийнхөө ярьсан юмны эсрэг юм яриад явдаггүй л байхгүй юу. Трамп өдөр бүр ярьдгаа болиод зүгээр л бүх зүйлийг тайван орхих хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000