horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

ОХУ-ын онгоц Крымийн хойгт осолдож, 29 хүн амиа алджээ

post-img

Крымийн хойг дээгүүр хуваарийн дагуу нисэж явсан ОХУ-ын армийн ачаа тээврийн АН-26 онгоц осолдож, дотор нь байсан 29 хүн амиа алдсан талаар Оросын Батлан хамгаалах яам 4-р сарын 1-нд мэдээлжээ. Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 31-ний 18:00 цагийн орчимд Крымийн хойг дээгүүр нисэж явсан цэргийн АН-26 онгоцтой Оросын арми холбоо тасарсан байна. Аврах албаныхан онгоцны осолдсон газарт очиход нислэгийн багийн 6 гишүүн, 23 зорчигч бүгд амь үрэгдсэн байсан талаар TASS агентлаг мэдээлэв.

Тухайн онгоцыг пуужин, дрон, шувуу мөргөсөн ул мөр байгаагүй ба ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн доголдол гэж дүгнэсэн байна.

Тус мэдээлэлд онгоцонд хэдэн явж байсан талаар дурдаагүй ба Ан-26 онгоцноос амьд гарсан хүний талаар ч дурдаагүй байна. An-26 онгоц богино болон дундаж зайнд ачаа тээвэрлэхээс гадна 40 хүртэлх зорчигч тээвэрлэх чадвартай онгоц байжээ.

Оросын арми 1960 оноос Ан-26 онгоцыг аваа тээвэрлэх зорилгоор ашиглаж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд Ан-26 онгоц осолдсон тохиолдлууд ихсэх болжээ. Украйнд мөн 2020 онд Ан-26 онгоц сургуулилтын нислэгийн үеэр осолдож, 27 хүн амиа алдсан хэрэг гарч байв.

Эх сурвалж: CNN

0/1000