НАСА АНУ-ын Флорида мужид байрлах Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн 39B хөөргөх тавцангаас 4-р сарын 1-нд “Орион” хөлгийг сансарт хөөргөсөн аж. НАСА хамгийн сүүлд 1972 онд Сар луу сансрын нисэгчдийг илгээж байснаас хойш 54 жилийн дараа тийшээ дахин пуужин хөөргөсөн нь энэ юм.
4 нисэгчтэй “Орион” хөлөг өчигдөр Дэлхийн тойрог замд орсныхоо дараа Сарны далд хэсэг рүү нисэж эхэлжээ. “Манай багийнхан бүгд эрүүл саруул, сансрын хөлөг маш сайн ажиллаж байна” гэж тухайн даалгаврыг ахалж байгаа доктор Лори Глейз сансрын хөлгөөс мэдэгдсэн байна. Мөн сансраас Дэлхий ямар гайхалтай харагдаж байгаа талаар мэдээлжээ.
Тухайн хөлөгт буй 4 нисэгчдийн 1 болох Канадын сансрын нисэгч Жереми Хансен “Хүн төрөлхтөн ямар чадвартайгаа ахин нэг харууллаа” гэж хэлсэн бол НАСА тус даалгаврыг “Ямар ч алдаагүй явж байна” гэж мэдэгдсэн байна.
Уг даалгаврын хүрээнд “Орион” хөлгийн нисэгчид Саран дээр газардахгүйгээр Сарыг тойрон нисэх юм. Тэд ирэх даваа гарагт сансраас Нар хиртэхийг ажиглахаар болжээ. Даваа гарагт Нар, Сар хоёрын дундуур Дэлхий орж, Дэлхийн сүүдэр Саран дээр тусаж, Нар хиртэх юм.
“Орион” хөлгийн баг сансарт 10 хононо. Энэ хугацаанд Сарыг тойрон нисэж, судалгаа хийгээд, эх Дэлхийдээ буцаж ирнэ.
Эх сурвалж: BBC

