НАСА-гийн Сар луу илгээсэн “Artemis II” нислэгийн баг сансарт өмнө нь хүн төрөлхтний хүрч байгаагүй хамгийн алс цэгт хүрлээ. Ингэснээр 56 жилийн турш хадгалагдсан “Аполло 13” нислэгийн дээд амжилтыг тэд эвдсэн байна.
Сансрын нисэгчид Дэлхийгээс ойролцоогоор 252,760 милийн (406,771 км) зайд хүрчээ. Энэ нь өмнөх рекордоос 4,105 миль (6,606 км)-ээр илүү байна.
“Артемис II” нислэгийн сансрын нисэгчид Сарны ойролцоо нисэж байх үедээ Нар хиртэхийг нүдээр үзжээ. Нар, Сарны завсар Дэлхий орж, Нар хиртэж байх үеийг тэд сансрын хөлгөөсөө ажигласан байна. Тэд уг үзэгдлийг ажигласан талаараа “Тайлбарлахад ч хэцүү мэдрэмж” гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Орион” хөлгийн сансрын нисэгчдэд “Та нар түүх бүтээлээ. Бүх америкчууд та нараар бахархаж байна” гэж мэдэгджээ. Мөн Трамп тэднийг Цагаан ордонд урьсан байна.
“Орион” хөлгийн баг Саран дээр газардаагүй. Тэд Сарны хүмүүст харагддаггүй далд хэсгийг тойрон нисжээ.
Эх сурвалж: BBC

