АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп заасан хугацаанаас өмнө Ирантай хэлэлцээрт хүрэхгүй бол хатуу арга хэмжээ авч, “Ираныг ганцхан шөнийн дотор устгана” гэж анхаарууллаа. Түүний Иранд өгсөн хугацаа өнөө орой 20:00 цагт дуусна. Хэрэв уг хугацаанд багтаж Ираны арми Ормузын хоолойг нээхгүй бол АНУ-ын арми Ираны гүүр болон эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөж, “Ираныг чулуун зэвсгийн үед нь буцаана” гэж Трамп удаа дараа сануулаад байгаа аж.
Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр Трамп “Ираны удирдагчид сайн тохиролцоонд хүрч байгаа байх” гэж бодож байгаагаа илэрхийлжээ. Гэвч Иран ямар нэг шийдэлд хүрсэн талаар мэдэгдээгүй байна.
Эх сурвалж: BBC

