horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Шатахуун тээвэрлэж явсан ачааны машин гүүрэн доор дэлбэрч, 1 хүн амиа алджээ

post-img

Панама улсад “Америкийн гүүр” нэртэй гүүр бий. Уг гүүрэн доор шатахуун тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрлээ. Уг дэлбэрэлтийн улмаас 1 хүн амиа алдав. Тухайн үед гүүрэн дээр явж байсан олон зорчигч гэмтсэн байна. Аврах багийнхан хэргийн газар очиж, уг гүүрийг түр хаан, алга болсон 1 хүнийг олохоор ажиллаж байгаа гэнэ.

Бүгд Найрамдах Панама улс бол Америк тивийн умард, өмнөд хоёр эх газрыг зааглан Номхон далай, Карибын тэнгисийн голд оршдог. Зүүн талаараа Колумб, баруун талаараа Коста Рика улстай хил залгадаг.

0/1000