Австралийн хамгийн их шагналтай цэрэг Афганистанд алба хааж байхдаа дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Өдгөө 47 настай Бен Роберт Смитийг 2009-2012 онд Афганистанд алба хааж байх үедээ галт зэвсэггүй афганистанчуудыг олноор нь буудаж хөнөөсөн гэж 2023 онд Британийн Тусгай Агаарын Алба (SAS) буруутгаж байжээ. Өнөөдөр түүнийг Австралийн Сидней хотын нисэх онгоцны буудал дээр хил давах гэж байхад нь баривчилсан байна.
Бен Роберт Смитийг дайны гэмт хэрэгтэй холбоотой 5 зүйл ангиар буруутгаж, шүүхээр болжээ. Лхагва гарагт түүний шүүх хурлын сонсгол болно.
Бен Роберт Смит өөрийгөө буруугүй хэмээн үзэж байна. Өөрийг нь буруутай гэж үзсэн шийдвэр нь “гэмт хэрэг гэж үзэх стандартад нийцэхгүй” гэж тэр мэдэгдсэн байна.

Бен Роберт Смитийн шүүх хурал Австралид цэргийн алба хаагчийг дайны гэмт хэрэгт буруутгасан анхны шүүх хурал болж байна.
Эх сурвалж: BBC

