horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Трамп Ирантай Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрч, газрын тосны үнэ буурлаа

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай Ормузын хоолойг нээх, Ирантай хоёр долоо хоног гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Энэ хугацаанд Трамп Ираныг бөмбөгдөхөө хойшлуулахыг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна.

Ираны Гадаад харилцааны сайд Аббас Аракчи “Хэрэв Иран руу хийх дайралтаа зогсоовол Ираны тал дайныг зогсоохоор зөвшөөрнө” гэж мэдэгджээ.

Трамп өмнө нь Иранд хоёр долоо хоногийн хугацаа өгч, “Хэрэв энэ хугацаанд багтаж Ормузын хоолойг нээхгүй бол Ираныг тэр чигт нь газрын хөрснөөс арчиж хаяна” хэмээн анхааруулж байлаа. Трампын Иранд өгсөн хугацаа Улаанбөатарын цагаар өнөө өглөө 08:00 цагт дуусав. Энэ хугацаанд багтаж талууд Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрч чаджээ. Энэ 14 хоногт АНУ, Ираны талууд дайныг зогсоох хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.

Ираны арми 14 хоног гал зогсоох тохиролцооны хүрээнд Ормузын хоолойг нээх болсноор газрын тосны үнэ 15%-иар буурч, нэг торх нь $100-оос доошиллоо.

Эх сурвалж: BBC

0/1000